ЭМЯ: Хоногт 1744 тохиолдол батлагдаж, 16 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 1.744тохиолдол нэмж батлагдлаа. Үүний

  • 917 нь Улаанбаатар хотод
  • 827 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 6.064 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 0-80 гаруй насны 16 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1.534 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нас барсан иргэдийн 8 нь эмэгтэй, 8 нь эрэгтэй. Насны хувьд

  • 0-20 насны 2
  • 41-60 насны 2
  • 61-80 насны 8
  • 80 дээш насны 4

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18.764 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 51.946 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 9.323
  • Хүндэвтэр- 6.900
  • Хүнд – 2.155
  • Маш хүнд – 386 хүн байна