Өнгөрсөн 24 цагт коронавирусийн 1,991 тохиолдол нэмж батлагдлаа. Үүнээс
- Улаанбаатарт 1043
- Орон нутагт 945 тохиолдол бүртгэгджээ.
Мөн хугацаанд 6,848 иргэн эдгэрсэн бол 19 хүн нас барж, нийт эндэгдэл 1152 боллоо. Нас барсан хүмүүсийн тухайд 10 эмэгтэй, 9 эрэгтэй
- 61-80 насны 16
- 80 дээш насны 3 хүн архаг хууч өвчин, ковидтиой хавсарсан шалтгаанаар эндсэн байна. Нэг хүнд коронавирусийн шалтгаант нас баралтаар бүртгэгджээ.
Өдгөө эмнэлэгт 21.501 хүн эмчлүүлж байгаагаас 4054 нь хүүхэд, 1485 жирэмсэн эх байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн биеийн байдлын тухайд
- Хөнгөн 11924
- Хүндэвтэр 7026
- Хүнд 2167
- Нэн хүнд 384 иргэн байна.