Сүүлийн 24 цагт коронавирусийн 3,963 тохиолдол батлагдлаа. Үүнээс орон нутагт 2580, Улаанбаатарт 1383 тохиолдол нэмж бүртгэгдээд байна.
Мөн хугацаанд 3,560 иргэн эдгэрсэн бол 8 хүн нас барж, нийт эндэгдэл 976 боллоо. Нас барсан хүмүүсийн хувьд 2 эмэгтэй, 6 эрэгтэй буюу 41-60 насны 1, 51-80 насны 5, 80-аас дээш насны 2 хүн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 20.439 хүн эмчлүүлж байгаагаас 2687 нь хүүхэд, 710 жирэмсэн эх байна.