Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 2433 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлын 850 нь Улаанбаатарт, 1552 нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. Мөн 31 тохиолдол зөөвөрлөгджээ.
ЭМЯ-аас мэдээлснээр хоногт 1479 хүн эдгэрч, хэвийн ажил амьдралдаа шилжсэн бол 61-ээс дээш насны зургаан хүн коронавирусийн халдвараар эндэж, нийт нас баралт 913 боллоо. Тус иргэд архаг, хууч өвчтэй байсан байна.
Мөн эмнэлэгт 11 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс 6762 нь хөнгөн, 3686 нь хүндэвтэр, 947 хүнд, 187 хүн маш хүнд байна. Гэрийн хяналтад 10559 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж.
Одоогийн байдлаар эмнэлэгт 1749 хүүхэд, 348 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. Нийт хүн амын 62.2 хувь буюу 2.0 сая хүн вакцины хоёрдугаар тундаа хамрагджээ. Мөн вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байж, дотоод орчинд амны хаалт авч үйлчүүлдэг газраар үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.