Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 1,298 тохиолдол батлагджээ. Үүний 979 нь орон нутагт, 318 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд 1,628 иргэн эдгэрсэн бол 4 хүн нас барж, нийт эндэгдэл 884 боллоо.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр Орон нутагт дельта вирус дархсан байна. Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхэд хүндрэлтэй байдал бий болно гэдгийг анхааруулж байгаа юм. Мөн ирэх саруудад нийслэлд бүртгэгдэх халдварын тоо огцом нэмэгдэх тооцооллыг ч эрдэмтдийн зөвлөлөөс гаргаад байна.