ЭМЯ: 1643 тохиолдол шинээр бүртгэгдэж, 10 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Албаныхны мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 9458 хүнд шинжилгээ хийхэд 1643 тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр нийт тохиолдол 128454 болсон байна. Халдвар авсан иргэдийн 70 хувь буюу 915 нь Улаанбаатар, 723 нь хөдөө орон нутагт 723 нь бүртгэгдсэн байна.

Мөн 39-80 насны 10 хүн энэ цар тахлын улмаас нас барлаа. Ингэснээр улсын хэмжээнд Covid-19-ийн улмаас нийт 639 хүн нас бараад байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар 25 мянга орчим хүн гэрийн хяналтад байгаа бол 2554 хүүхэд, 732 жирэмсэн хүн эмнэлгийн хяналтад байна.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 14 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн хэлбэрийн оноштой иргэд 76 хувийг эзэлж байна. Орны нөөц дууссан гэдгийг албаныхан хэллээ. Дархлаажуулалтын хувьд сүүлийн 24 цагт 18935 хүн хамрагджээ. Улсын хэмжээнд нэгдүгээр тунд хоёр сая нэг мянга 70 хүн хамрагдсан бол, хоёрдугаар тунд нэг сая 742 мянга 760 хүн хамрагдаад байгаа юм.

">http://