Өнгөрсөн 24 цагт ковид-19 халдварын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаарх мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 8699 хүнээс шинжилгээ авахад 1551 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 126.811 боллоо.
Эмнэлгээс шалтгаалсан халдвар 8 нэмж бүртгэгдсэн байна. Улаанбаатарт 863 тохиолдол нэмж бүртгэгдсэн бол орон нутагт 680 тохиолдол батлагдлаа.
Орон нутгийн өвчлөлийг дэлгэрэнгүй хэлбэл
- Орхон-Уул аймаг 75
- Дархан-Уул аймагт 63
- Хөвсгөл аймаг 35
- Увс аймагт 58
- Ховд аймаг 24
- Баян-Өлгий аймаг 23
- Булган аймаг 18
- Архангай аймаг 32
- Баянхонгор аймаг 23
- Сэлэнгэ аймаг 50
- Говь -Алтай аймаг 82
- Хэнтий аймаг 4
- Өвөрхангай аймаг 65
- Дорнод аймаг 21
- Дундговь аймаг 10
- Говьсүмбэр аймаг 9
- Сүхбаатар аймаг 48 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Эмнэлэгт өнөөдрийн байдлаар 14.046 хүн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдлыг нь танилцуулбал
- Хөнгөн 9.260
- Хүндэвтэр 3398
- Хүнд 1147
- Нэн хүнд 241
- Сүүлийн 24 цагт 42-86 насны 12 хүн нас барж, нийт эндэгдэл 629 боллоо.