Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 11.500 хүнээс шинжилгээ авахад 2386 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 80.733 боллоо. Мөн хугацаанд 797 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 57.822 боллоо.
Улаанбаатарт 1675 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 68.485 боллоо. Орон нутагт 711 тохиолдол бүртгэгдэж, нийт 11.474 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн 2386 тохиолдлыг насны бүлгээр нь авч үзвэл
- 0-4 насны 118
- 5-9 насны 201
- 10-14 насны 198
- 15-17 насны 101
- 18-24 насны 218
- 25-29 насных 248
- 30-34 насных 306
- 35-39 насных 241
- 40-44 насных 174
- 45-49 насных 156
- 50-54 насных 116
- 55-59 насных 108
- 60-64 насных 66
- 65-69 насных 50
- 70-74 насных 29
- 75-79 насных 32
- 80-84 насных 13
- 85 дээш насных 11 хүн байна.
Орон нутгийн өвчлөлийг дэлгэрэнгүй хэлбэл
- Орхон-Уул аймаг 86
- Дархан-Уул аймагт 32
- Хөвсгөл аймаг 22
- Увс аймагт 11
- Баян-Өлгий аймаг 9
- Ховд аймаг 10
- Булган аймаг 17
- Завхан аймаг 7
- Архангай аймаг 59
- Баянхонгор аймаг 96
- Сэлэнгэ аймаг 22
- Төв аймаг 65
- Говь -Алтай аймаг 45
- Хэнтий аймаг 55
- Өвөрхангай аймаг 65
- Дорнод аймаг 9
- Дундговь аймаг 60
- Говьсүмбэр аймаг 12
- Сүхбаатар аймаг 29 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
- Одоогоор 9.346 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг нь үнэлбэл
- Хөнгөн 5.826
- Хүндэвтэр 2.542
- Хүнд 794
- Маш хүнд 184 хүн байна.
Сүүлийн 24 цагт 11 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 380 боллоо.
Мэдээллийн дэлгэрэнгүйг эндээс харна уу https://www.facebook.com/watch/live/?v=330499691995822&ref=watch_permalink&t=0