Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 6248 хүнээс шинжилгээ авахад 1177 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 66.443 боллоо. Мөн хугацаанд 300 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 54.081 боллоо.
Улаанбаатарт 867 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 58.395 боллоо. Орон нутагт 310 тохиолдол бүртгэгдэж, нийт 7.315 боллоо. Үүнд
- Орхон-Уул аймаг 27
- Дархан-Уул аймагт 12
- Хөвсгөл аймаг 29
- Сэлэнгэ аймагт 3
- Увс аймагт 4
- Булган аймаг 1
- Завхан аймаг 3
- Архангай аймаг 17
- Төв аймаг 39
- Баянхонгор аймаг 14
- Говь -Алтай аймаг 15
- Хэнтий аймаг 7
- Дорнод аймаг 1
- Сүхбаатар аймаг 20
- Говьсүмбэр аймаг 3
- Дундговь аймаг 3 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Одоогоор 5096 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн 2.755
- Хүндэвтэр 1.741
- Хүнд 474
- Маш хүнд 126 хүн байна.
Сүүлийн 24 цагт 13 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 301 боллоо.
- 64 настай эмэгтэй 2021.05.30-нд онош батлагдсан
- 34 настай эрэгтэй 2021.06.04-нд онош батлагдан нас барлаа.
Мэдээллийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү
https://www.facebook.com/watch/live/?v=313795367030366&ref=watch_permalink