Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 7831 хүнээс шинжилгээ авахад 680 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 54.414 боллоо. Мөн хугацаанд 605 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 48.041 боллоо.
Улаанбаатарт 634 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 48.104 боллоо. Орон нутагт 46 тохиолдол бүртгэгдэж, нийт 5.587 боллоо. Үүнд
- Орхон-Уул аймаг 19
- Хөвсгөл аймаг 1
- Булган аймагт 10
- Архангай аймаг 3
- Өвөрхангай аймаг 3
- Төв аймаг 10 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Одоогоор 4243 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн 2107
- Хүндэвтэр 1.518
- Хүнд 498
- Маш хүнд 120 хүн байна.
Сүүлийн 24 цагт 2 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 257 боллоо.
74 настай эмэгтэй 2021.05.13-нд онош батлагдан
74 настай эмэгтэй 2021.05.25-нд онош батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.
https://www.facebook.com/watch/live/?v=322980165855917&ref=watch_permalink