Сүүлийн 24 цагт коронавирус халдварын 630 тохиолдол батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт тохиолдлын тоо 53.000 болоод байна.
Мөн хугацаанд 5 хүн энджээ. Ингэснээр ковид-19 шалтгаант нас баралт 253 боллоо.
Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотой товчоод дээр дараалал үүсэх, олноороо бөөгнөрөх явдал гарч байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байгаа юм. Улмаар халдвар тархах нөхцөл үүсч болзошгүйг ч онцолсон. Мөн орон нутаг руу зорчих иргэдийн дунд дархлаажуулалтад хамрагдаагүй хүн цөөнгүй. Тэд ПСР шинжилгээ өгөхийн тулд шинжилгээний цэгүүдэд ч ачаалал үүсгэж байгааг тодотгосон юм.
Хэрэв иргэд дор бүрнээ хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөхгүй бол дахин хатуу хөл хорио тогтоож болзошгүй нөхцөл байдал бий болж байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулах болсон билээ.