Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 8133 хүнээс шинжилгээ авахад 519 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 50.618 боллоо. Мөн хугацаанд 805 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 44.391 боллоо.
Эмнэлгээс шалтгаалах халдвар 5 нэмж бүртгэгдсэнээр нийт 159 боллоо. Мөн зөөвөрлөгдсөн 1 тохиолдол батлагдаж, нийт 509 боллоо.
Улаанбаатарт 461 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 44.568 боллоо. Орон нутагт 52 тохиолдол бүртгэгдэж, нийт 5.371 боллоо. Үүнд
- Орхон-Уул аймаг 8
- Дархан-Уул аймаг 3
- Завхан аймаг 1
- Говь-Алтай аймаг 5
- Сэлэнгэ аймаг 1
- Архангай аймаг 9
- Төв аймаг 17
- Сүхбаатар аймаг 8 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Одоогоор 3896 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн 1904
- Хүндэвтэр 1.343
- Хүнд 539
- Маш хүнд 110 хүн байна.
Сүүлийн 24 цагт 8 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 235 боллоо.
58 настай эрэгтэй 2021.04.25-нд онош батлагдсан.
24 настай эмэгтэй 2021.04.29-нд онош батлагдсан
72 настай эрэгтэй 2021.05.04-нд онош батлагдсан
60 настай эрэгтэй 2021.05.05-нд онош батлагдсан
81 настай эмэгтэй 2021.05.06-нд онош батлагдан
92 настай эмэгтэй 2021.05.07-нд онош батлагдан
83 настай эмэгтэй 2021.05.11-нд онош батлагдсан
81 настай эрэгтэй 2021.05.11-нд онош батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ