Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 9023 хүнээс шинжилгээ авахад 575 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 50.099 боллоо. Мөн хугацаанд 865хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 43.596 боллоо.
Эмнэлгээс шалтгаалах халдвар 5 нэмж бүртгэгдсэнээр нийт 154 боллоо.
Улаанбаатарт 492 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 44.107 боллоо. Орон нутагт 78 тохиолдол бүртгэгдэж, нийт 5.282 боллоо. Үүнд
- Ховд аймаг 1
- Орхон-Уул аймаг 8
- Дархан-Уул аймаг 1
- Говь-Алтай аймаг 4
- Булган аймаг 1
- Архангай аймаг 6
- Сэлэнгэ аймаг 13
- Төв аймаг 33
- Өвөрхангай аймагт 10
- Дорногд аймаг 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Одоогоор 3854 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн 1899
- Хүндэвтэр 1.359
- Хүнд 497
- Маш хүнд 99 хүн байна.
Сүүлийн 24 цагт 6 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 227 боллоо.
- 48 настай эрэгтэй Улаанбаатарын голомтод 2021.04.21-нд онош батлагдсан.
- 80 настай эрэгтэй Улаанбаатарын голомтоос 2021.04.22-нд онош батлагдсан
- 50 настай эмэгтэй Улаанбаатарын голомтоос 2021.05.03-нд онош батлагдсан
- 37 настай эрэгтэй Улаанбаатарын голомтоос 2021.05.12-нд онош батлагдсан
- 57 настай эмэгтэй Улаанбаатар хотын голомтоос 2021.05.13-нд онош батлагдан
- 70 настай эмэгтэй Улаанбаатар хотын голомтоос 2021.05.11-нд онош батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү:
https://www.facebook.com/watch/live/?v=512377199799621&ref=watch_permalink