Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 553 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 48.101 боллоо. Мөн хугацаанд 1234 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 39.564 боллоо.
Улаанбаатарт 416 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 42.296 боллоо. Орон нутагт 37 тохиолдол бүртгэгдэж, нийт 5.112 боллоо. Үүнд
- Завхан аймаг 10
- Орхон-Уул аймаг 4
- Говь-Алтай аймаг 18
- Хэнтий аймаг 1
- Төв аймагт 4 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Одоогоор 4327 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн 2.261
- Хүндэвтэр 1.443
- Хүнд 517
- Маш хүнд 106 хүн байна.
Сүүлийн 24 цагт 5 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 205 боллоо.
- 78 настай эрэгтэй 2021.04.12-нд онош батлагдсан.
- 79 настай эрэгтэй 2021.05.02-нд онош батлагдсан
- 79 настай эмэгтэй 2021.05.03-нд онош батлагдсан
- 82 настай эрэгтэй 2021.05.13-нд онош батлагдсан
- 82 настай эмэгтэй 2021.05.13-нд онош батлагдан нас баржээ
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү
https://www.facebook.com/watch/live/?v=1440711512954729&ref=watch_permalink&t=0