Орон даяар хүн амаа дархлаажуулах ажил амжилттай үргэлжилж байна. Коронавируст халдварт өвчний эсрэг иргэдээ дархлаажуулах ажилд эмч мэргэжилтнүүд 2 сар гаруй хугацаанд цаг наргүй зүтгэж нийт зорилтот хүн амынхаа дийлэнх хувийг дархлаажуулжээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэнд, Сангийн сайд нарын хамтарсан 67/А/268 тоот тушаалыг хэрэгжүүлж, энэ оны 3 сарын 1-нээс 5 сарын 10-ны өдрүүдэд дархлаажуулалт хийсэн эмч, сувилагч, ажиллагсдад урамшуулал, илүү цагийн мөнгийг олгож эхэлсэн байна.
Дархлаажуулалт хийсэн, тандалтын зорилгоор явуулын баг ажиллуулж, сорьц цуглуулсан, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлсэн Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээ ирүүлсэн тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар санхүүжилтийг шуурхай шийдвэрлэнэ хэмээн мэдэгдлээ.