Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцины татан авалт болон хүүхдийн дархлаажуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр Бид вакцинжуулалтаас гадна тандалт судалгааны ажлыг эрчимжүүлнэ. Дэлхий дахинд 0-17 насны хүүхдийн вакцины судалгааг хийж байна. Канад улс хүүхдүүддээ вакцин хийгээд эхэлсэн.
ЭМЯ-наас хүүхдийн вакцины судалгааны баг ажиллаж эхэлсэн ба ингэхдээ ямар төрлийн вакцин илүү дархлаа тогтоож байгаа талаар судалж байна. Мөн дараагийн удаагийн татан авалтаар хүүхдийн вакцин авах талаар судалж байна" гэв.