ЭМЯ: 1015 хүнээс Covid-19 илэрч, 7 иргэн нас барлаа

ЭМЯ-ны мэдээлснээр сүүлийн 24 цагт  1015 хүнээс Covid-19 илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 40396 болсон байна. Халдвар илэрсэн хүмүүсийн 998 тохиолдол нь дотоодод /эмч эмнэлгийн нэг ажилтан/ байгаа бол зөөвөрлөгдсөн 16 тохиолдол тус бүртгэгджээ. Дотоод бүртгэгдсэн тохиолдлын  895 нь нийслэлд, 103 нь орон нутагт бүртгэгдсэн  байна.  Зөөвөрлөгдсөн тохиолдлуудын тухайд, дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн Энэтхэг улсын иргэдээс хоёр дахь удаагийн давтан шинжилгээний хариу эерэг гарч, онош батлагджээ. Батлагдсан тохиолдлууд Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа аж. Мөн долоон иргэн нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.