ЭМЯ-аас Ковид-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаярын мэдээлснээр өнгөрсөн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1356 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс нийслэлд 1190, орон нутагт 138 иргэнээс халдвар ирсэн бол гадаад улсаас ирсэн 28 хүнээс мөн халдвар илэрчээ. Гадаадаас ирсэн иргэдийн хувьд УОК-ын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн MR12 агаарын онгоцоор ирсэн 61 энэтхэг ирсэн. Тэдний 19-өөс нь covid-19-ийн халдвар илэрчээ. Халдвар илэрсэн иргэдийг Дорноговь аймагт тусгаарлаж, эмчилж байгаа аж.
Түүнчлэн сүүлийн 24 цагт 923 хүн эдгэрсэн бол 8 хүн нас баржээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 19642, нас барсан хүний тоо 110-д хүрээд байна.
Өнөөдрийн байдлаар нийт 4746 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 2591, хүндэвтэр 1579, хүнд 464, маш хүнд 112 хүн байна. Сүүлийн 24 цагт Дарханд шинээр 35 тохиолдол, Эрдэнэт 4, Ховд 14, Говь-Алтай 21, Төв аймаг 21, Завхан 10, Сэлэнгэ 19, Архангай,Сүхбаатар, Өвөрхангай, Дорноговь аймгуудад хоёр тохиолдол, Хэнтий, Хөвсгөл Дорнод, Баянхонгор аймгуудад нэг тохиолдол тус, тус бүртгэгджээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/2947345552145132