Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 13.000 гаруй хүнээс шинжилгээ авахад 1264 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 30.483 боллоо. Мөн хугацаанд 658 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 15.403 боллоо.
Улаанбаатарт 1127 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 26.515 боллоо. Орон нутагт 137 тохиолдол бүртгэгдлээ.