ЭМЯ-аас Ковид-19-ийн талаархи ээлжит мэдээллээ хийлээ. Албаныхны мэдээлснээр сүүлийн 24 цагт 14435 хүнд шинжилгээ хийхэд 1328 хүн Covid-19-ийн халдвар илэрч, таван хүн нас баржээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 26692 боллоо.
Бүртгэгдсэн халдварын 1325 нь дотоодод, гурван тохиолдол нь зөөвөрлөгдсөн байна. Мөн 80 тохиолдол нь орон нутагт бүртгэгдсэн бол сүүлийн 24 цагт 303 хүн эмнэлгээс, 123 хүн гэрийн тусгаарлалтаас гарсан байна.
Өнгөрсөн 24 цагт 5 хүн нас баржээ. Эдгээр хүмүүс 48-90 насныхан бгөөд ингэснээр нийт нас баралт 61 боллоо.
Дөрөвдүгээр сарын 12-нд 61 настай эрэгтэй Covid-19-өөр оношлогдож, улмаар хүндрэлээр нас баржээ. Мөн дөрөвдүгээр сарын 13-нд 48 настай эрэгтэй оношлогдсон бол мөн өдөр 72 настай эмэгтэй Covid-19-өөр оношлогдож, дөрөвдүгээр сарын 18-нд 60 настай эмэгтэйн онош батлагджээ. Дөрөвдүгээр сарын 21-нд 90 настай эмэгтэйн онош батлагдаж, хүндрэлээр нас барсан байна. Мөн дөрөвдүгээр сарын 19-нд Covid-19-ийн халдвартай нь батлагдсан, тархины хүнд гэмтэлтэй, 49 настай эрэгтэй ГССҮТ-д нас баржээ.