Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 1169 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 25.364 боллоо. Мөн хугацаанд 486 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 13.346 боллоо.
Эрүүл мэндийн шалтгаант халдвар 1 нэмэгдсэнээр 85 боллоо.
Улаанбаатарт 1039 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 21.096 боллоо. Эдгээр нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд юм. Орон нутагт 129 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд
- Увс аймагт 7
- Баян-Өлгий аймаг 2
- Ховд аймаг 9
- Завхан аймаг 23
- Архангай аймаг 1
- Өвөрхангай аймаг 4
- Дархан-Уул аймаг 21
- Эрдэнэт хот 3
- Сэлэнгэ аймаг 2
- Төв аймагт 30
- Хэнтий аймаг 2
- Өвөрхангай аймагт 4
- Говьсүмбэр аймаг 3
- Дунлговт аймаг 6
- Дорнод аймаг 5
- Сүхбаатар аймаг 11 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Одоогоор 3658 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн 2166
- Хүндэвтэр 1164
- Хүнд 270
- Маш хүнд 58 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдэд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьдаг.
Сүүлийн 24 цагт 5 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 56 боллоо.
71 настай, 36 настай, 65 настай эрэгтэй, 93 настай, 83 настай эмэгтэй нас баржээ. Нас барсан хүмүүсийн ихэнх нь суурь хавсарсан өвчтэй байгааг тодотголоо.