Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тэрбээр "10 гаруй эмнэлэгт 4000 гаруй ор бэлтгээд байсан бол нэмэгдүүлж 10.000 орчим болгохоор ажиллаж байна. Анагаахын оюутны байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглахаар 450 орыг бэлтгээд байна. Сэргээн засах клиник, Баянгол дүүргийн Ахмадын эмнэлэгт мөн ор дэлгэж эхлээд байна. Ингэснээр халдварын тохиолдлуудыг нэн даруй эмнэлэгт авчирж, яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
Монгол Улсын хувьд сүүлийн 24 цагт 889 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 22.884 боллоо. Мөн хугацаанд 524 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 12.401 боллоо.
Эмнэлгээс шалтгаалах халдвар 4 бүртгэгдлээ. Ингэснээр нийт 84 тохиолдол батлагдаад байна.
Улаанбаатарт 767 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 19.643 боллоо. Эдгээр нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд юм. Орон нутагт 118 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд
- Увс аймагт 5
- Баян-Өлгий аймаг 1
- Ховд аймаг 18
- Хөвсгөл аймаг 3
- Завхан аймаг 2
- Булган аймаг 1
- Архангай аймагт 5
- Өвөрхангай аймаг 4
- Дархан-Уул аймаг 15
- Эрдэнэт хот 26
- Сэлэнгэ аймаг 4
- Төв аймагт 29
- Хэнтий аймаг 3
- Дундговь аймагт 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Одоогоор 3336 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн 2,193
- Хүндэвтэр 869
- Хүнд 241
- Маш хүнд 63 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдэд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьдаг.
Сүүлийн 24 цагт 5 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 49 боллоо. 75 настай эмэгтэй 2021.04.15-нд онош батлагдаж "Ачтан" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан боловч ковид-19 халдварын хавсарсан хүнд оноштойгоор нас барлаа.
Мөн 55 настай эмэгтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэдэгт хэвтэн эмчлүүлж байсан. Энэ хүний уушги нь хүнд хатгалгатай оноштойгоор нас барлаа.
34 настай БЗД-ийн IV хороонд амьдардаг. 2021.04.15-нд нас барлаа. 57 настай эрэгтэй 2021.03.17-нд онош батлагдаж Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа.