ЭМЯ: Хоногт 1107 тохиолдол бүртгэгдэж, 6 хүн нас барлаа

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

Тэрбээр "Дэлхийн дахинд сүүлийн 24 цагт дэлхийн 13 улсад 805.444  иргэн халдвараар өвчилжээ. Мөн хугацаанд 13.036 хүн нас барж, 603.931 хүн эдгэрчээ.

Монгол Улсын хувьд сүүлийн 24 цагт 1107  хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 19.672 боллоо. Мөн хугацаанд 408 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 11.044 боллоо.

Улаанбаатарт 1020  тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 16.752 боллоо.  Эдгээр нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд юм. Орон нутагт  84 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд

  1. Увс аймагт 3
  2. Ховд аймаг 7
  3. Архангай аймагт 19
  4. Өвөрхангай аймаг 4
  5. Дархан-Уул аймаг 4
  6. Эрдэнэт хот 12
  7. Сэлэнгэ аймаг 3
  8. Төв аймагт 17
  9. Баянхонгор аймаг 2
  10. Дундговь аймагт 8
  11. Сүхбаатар аймагт 2
  12. Дорнод аймаг 1
  13. Хэнтий аймаг 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 3025 хүн эмчлүүлж байна. Гэрээр 3568 иргэн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 53
  • Хүнд 201
  • Хүндэвтэр 723
  • Хөнгөн 2048 хүн байна.

Сүүлийн 24 цагт 6 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 37 боллоо. 34, 49, 58, 62 настай эрэгтэй, 77, 64 настай эмэгтэй нас барсан. Нас барсан зургаан хүний тав нь нийслэлд, нэг нь Сүхбаатар аймагт эмчилгээ хийлгэж байсан.  58 настай 2021.03.18-нд коронавирусийн халдвар батлагдаж, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 

https://www.facebook.com/watch/live/?v=772380000316772&ref=watch_permalink&t=0