КОВИД-19: Шинээр 831 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. 

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:

Сүүлийн 24 цагт 284 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Ингэснээр нийтдээ 9150 хүн эдгэрээд байна Монгол Улсын хэмжээнд 11 мянга орчим хүнээс шинжилгээ авахад 831 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн нас барсан байна. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 15011 боллоо. Мөн 42 нас эрэгтэй, 91 настай эмэгтэй нас барлаа. Халдвартай 39 настай хүн хорт хавдрын улмаас мөн нас барлаа. Ингэснээр Монгол Улсад нийт 22 хүн Covid-19-ийн улмаас нас бараад байна гэв.

Батлагдсан тохиолдлын хувьд:

  • 765 нь Улаанбаатар хот
  • 66 тохиолдол орон нутаг

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/933314347466814