Хоногт 689 тохиолдол нэмж батлагдаж, нас баралт 20 боллоо

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

Тэрбээр "Дархлаажуулалтыг 15 хоногийн хугацаанд хойшлуулах Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ нь хөл хориог хязгаарлаж, тархалтын хүрээг хумихтай холбоотой гарсан шийдвэр.

Дэлхийн зарим оронд коронавирусийн 4 дэх давалгаа үргэлжилж байна. Сүүлийн 24 цагт дэлхийн 13 улсад 733.397 иргэн халдвараар өвчилжээ. Дэлхий дахинд 12.924 хүн нас барсан бол 549.472 хүн эдгэрчээ.

Монгол Улсын хувьд сүүлийн 24 цагт 689  хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 14.183 боллоо. Мөн хугацаанд 353 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 8875  боллоо. Нэг зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгджээ.

Эмнэлгээс шалтгаалах халдвар 3 бүртгэгдэж, нийт 74 боллоо.

Улаанбаатарт 618  тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 11.792 боллоо.  Орон нутагт  68 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд

  • Ховд аймаг 11
  • Хөвсгөл аймагт 1
  • Архангай аймаг 9
  • Өвөрхангай аймаг 7
  • Сэлэнгэ аймагт 12
  • Сүхбаатар аймагт 9  тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 2527  хүн эмчлүүлж байна. Гэрээр 2000 гаруй хүн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 22
  • Хүнд 99
  • Хүндэвтэр 475
  • Хөнгөн 1931 хүн байна.

Сүүлийн 24 цагт 1 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 20 боллоо. Маш хүнд гэсэн оноштойгоор эмчлүүлж байжээ.

https://www.facebook.com/watch/live/?v=159839326025235&ref=watch_permalink