ЭМЯ: 24 цагийн хугацаанд нийт 714 хүнээс халдвар илэрч нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн цар тахлын нөхцөл байдлын талаархи ээлжит мэдээллээ хийж  байна. Албаныхны мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 714 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс нийслэлд 630 бол орон нутагт 84 хүнээс халдвар илэрчээ. Мөн нэг хүн нас барсан байна. Ингэснээр Могол Улсын хэмжээнд Covid-19-өөр нас барсан хүний тоо 19-д хүрлээ.

Аймгууд дахь батлагдсан тохиолдлын тоо /сүүлийн 24 цагт, нийт/: 

  • Архангай 31
  • Баянхонгор 10
  • Ховд 10
  • Сэлэнгэ 10
  • Өвөрхангай 2
  • Төв 3
  • Баян-Өлгий 2
  • Дархан-Уул 5
  • Орхон 8

Сүүлийн 24 цагийн хугацаанд 389 хүн эдгэрч, эмнэлгээр гарсан байна. 

Мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү: 

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/138609611535470