ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн туламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа
-Вакцины хоёр дахь тун хэзээнээс хэлэх вэ?
-2021.02.23-нд дархлаажуулалтын эхний тунг эхэлсэн. Астразенека вакциныг хийлгэсэн хүмүүс 8 долоон хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэнэ. Өөрөөр хэлбэл, 2021.04.15-наас Астразенка вакцины 2 дахь тунг тарьж эхэлнэ. 2021.04.20-ноос Синофрам үйлдвэрийн вакцин хийлгэсэн хүмүүсийн хоёр дахь тун эхэлнэ.
-Хоёр дахь тунг эхний хийлгэсэн газраа заавал хийлгэх ёстой юу?
-Эхний тунгаа хийлгэсэн газраа очиж хоёр дахь тунг хийлгэвэл зохистой гэж үзэж байгаа. Хэрэв зайлшгүй өөр газар байгаа эсвэл орон нутагт яваа бол оршин суугаа газраа мэдээллээд тэр газраа хийлгэж болно. Аль болох эхний тун хийлгэсэн газраа хийлгэвэл илүү зохистой.
-Жирэмсэн хүн вакцин хийлгэх үү. Вакцин хийлгэсний дараа жирэмсэн гэдгээ мэдвэл хэрхэх вэ. Ямар нэгэн гаж урвал бий юу?
-Энэ асуудлаар судалгаа хийж үзсэн. Жирэмсэн хүнд вакцины мэдрэг байдлын судалгаа хийгдэж байна. Эмнэлзүйн судалгааны үр дүн эцэслэн гараагүй байна. Гэхдээ вакцин хийлгэсэн дараа аль болох жирэмслэлтээс хамгаалах хэрэгтэй. Хэрэв вакцин хийлгэсэн хойноо жирэмсэн гэдгээ мэдвэл жирэмслэлтийг шууд тасла гэж зөвлөхгүй. Хөхүүл хүн бол вакцин хийлгэж болно. Жирэмсэний эхний 2-3 сард ураг бүрэлдэж байдаг учраас аль болох вакцин, эм био бэлдмэл зөвлөдөггүй.