ЭМЯ: Өнгөрсөн 24 цагт 831 хүнээс халдвар илэрч, нас баралт 13 боллоо

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

Тэрбээр "Сүүлийн 24 цагт 831 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 11.651 боллоо. Мөн хугацаанд 79 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 6010 боллоо. Эрүүл мэндийн 1 ажилтан халдварт өртжээ

Улаанбаатарт 731  тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт өвчлөл 9637 боллоо.

Орон нутагт  99 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд

  • Дархан-Уул аймагт 12
  • Эрдэнэт хотод 2
  • Сэлэнгэ  аймагт 8
  • Булган аймагт 3
  • Хөвсгөл аймагт 1
  • Архангай аймагт 10
  • Баянхонгор аймагт 3
  • Төв аймагт 17
  • Ховд аймагт 27
  • Дорноговь аймагт 1
  • Сүхбаатар аймагт 7
  • Хэнтий аймагт 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 2480 хүн эмчлүүлж байна. Гэрээр 1000 гаруй хүн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 11
  • Хүнд 60
  • Хүндэвтэр 279
  • Хөнгөн 2130 хүн байна.
  • Сүүлийн 24 цагт 1 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 13 боллоо.