ЭМЯ, ХӨСҮТ-өөс ковид-19-ийн халдварын талаархи ээлжит мэдээллийг хийлээ.
Албаныхны мэдээлснээр өнгөрсөн 24 цагт нийт 620 шинэ тохиолдол батлагдсан бөгөөд үүний 503 нь Улаанбаатарт бол 117 нь аймаг орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 10218 боллоо. Сүүлийн 24 цагт 270 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 5649 болжээ. Шинээр бүртгэгдсэн 620 тохиолдол бүгд дотоодын халдвар байна. Мөн нийт тохиолдлын 503 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 8392 боллоо.
Мөн өвчлөл дагаад хүнд, хндэвтэр, маш хүнд хүний тоо нэмэгдэж 280-д хүрчээ. Иймээс халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримталж, маскаа зүүх, гараа угаах, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, олон нийтийн газар явахгүй байхыг анхааруулж байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/588663889117267