ЭМЯ-аас ковид-19 халдварын нөхцөл байдлын талаархи ээлжит мэдээллийг өгч байна. Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээд 11.876 хүнд шинжилгээ хийснээс 484 халдвар бүртгэгдсэний 391 нь Улаанбаатарт, 93 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн халдварын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор хүндэвтэр, хүнд хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Мөн сүүлийн 24 цагт 2 хүн нас барлаа. 58, 66 настай хүмүүс халдварын улмаас нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нас барсан нийт тохиолдлын тоо 10 боллоо. Бусад шалтгаанаар 4 хүн нас барсан байна.
Орон нутагт:
- Сэлэнгэ аймагт 16
- Дархан-Уул аймагт 15
- Орхон аймагт 17
- Төв аймагт 26
- Хөвсгөл аймагт 2
- Булган аймагт 1
- Ховд аймагт 13 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Одоогоор 1990 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Маш хүнд 8
- Хүнд 37
- Хүндэвтэр 232
- Хөнгөн 1713 хүн байна.