Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилласан.Тэгвэл Халдварт өвчин судлалийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Баттөр коронавирусийн тархалт болон одоогийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр хөл хорио тогтоохгүй бол коронавирусийн тархалт зургаадугаар сарын дунд үед одоогийнхоос 10 дахин нэмэгдэх тооцооллыг танилцуулсан юм.
Улсын Онцгой Комиссоос Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжин 2021 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн УЛААН түвшинд шилжих саналыг Засгийн газрын хуралдаанаар маргааш шийдвэрлэх юм.