ЭМЯ: ШИНЭЭР 481 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭНИЙ 77 НЬ ОРОН НУТАГТ БАЙНА

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамны хэлтийн дарга Г.Болдмаа танилцууллаа.

Тэрбээр "Сүүлийн 24 цагт 12.218  хүнд шинжилгээ хийснээс 481 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 8070 боллоо. Мөн хугацаанд 124 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4835 боллоо.

Улаанбаатарт 404 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт өвчлөл 6672 боллоо.

  • Архангай аймагт 7
  • Баянхонгор аймагт 1
  • Өвөрхангай аймагт 10
  • Орхон аймагт 15
  • Увс аймагт 1
  • Сэлэнгэ аймагт 2
  • Дархан-Уул аймагт 3
  • Завхан аймагт 2
  • Хэнтий аймагт 4
  • Ховд аймагт 2
  • Төв аймагт 27
  • Булган аймагт 10 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт 77 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.

Одоогоор 1776 хүн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд  11
  • Хүнд 31
  • Хүндэвтэр 250
  • Хөнгөн 1486 хүн байна.

25-45 насны хүмүүс буюу нийгмийн идэвхитэй бүлэг халдварт өртөх нь элбэг байна. Харин 60 дээш насныхан халдварт өртснөөр хүндрэх эрсдэл өндөр байна" гэлээ.

МЭДЭЭЛЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

https://www.facebook.com/watch/live/?v=1191100711330030&ref=watch_permalink