ОХУ-аас нэг сая тун Спутник-V вакциныг худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байгаа тухай албаныхан мэдээлж байсан. Тэгвэл манай улс авахаар болсон байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэдээлснээр "ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байгаа нэг сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Цаашид шийдлээ хүлээсэн олон хэлэлцээр хийгдэж байна. Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна" гэжээ.
Ташрамд мэдээлэхэд ОХУ-аас вакцин авах гэсэн захиалга маш их байгаа тухай мэдээлэл байгаа юм.