ЭМЯ: Сүүлийн 24 цагт 13.454  хүнд шинжилгээ хийснээс 285 хүнд халдвар илэрлээ

ЭМЯ-аас Коронавирус халдварын нөхцөл байдлын талаархи ээлжит мэдээллийг хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:

"Сүүлийн 24 цагт 13.454  хүнд шинжилгээ хийснээс 285 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 5895 боллоо. Мөн хугацаанд  97 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4044 боллоо. Улаанбаатарт 267 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт өвчлөл 4917 боллоо.

  • Завхан аймагт 1
  • Баянхонгор аймагт 1
  • Дорноговь аймагт 2
  • Орхон аймагт 3
  • Дархан-Уул аймагт 10
  • Төв аймагт 2
  • Дархан-Уул аймагт 7
  • Архангай аймагт 2 гээд нийт 18 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр орон нутагт нийт батлагдсан хүний тоо 442 боллоо.

Одоогоор 1391 хүн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 6
  • Хүнд 21
  • Хүндэвтэр 195
  • Хөнгөн 1169  байна.

Засгийн газраас эдийн засгаа сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд аль болох хөл хорио тогтоохгүй байгаа. Гэтэл хөл хорио тогтоож халдварыг хумиж авдаг дэлхийн жишиг байна. Хамгийн найдвартай арга бол хөл хорио. Иймд иргэд хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ барина уу.

Түүнчлэн 25-45 насны эмэгтэйчүүд ихээр өвдөж байна. 60 дээш насны иргэд илүү хүндэрч, нас барах эрсдэл өндөр байна гэсэн юм. 

мэдээллийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/193794305556951