Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.
Тэрбээр "Сүүлийн 24 цагт 12.605 хүнд шинжилгээ хийснээс 218 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 5610 боллоо. Мөн хугацаанд 189 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3947 боллоо.
Улаанбаатарт 176 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт өвчлөл 4650 боллоо.
- Өвөрхангай аймагт 27
- Дархан-Уул аймагт 10
- Төв аймагт 5 гээд нийт 42 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр орон нутагт нийт батлагдсан хүний тоо 424 боллоо.
Одоогоор 1367 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Маш хүнд 4
- Хүнд 18
- Хүндэвтэр 207
- Хөнгөн 1138 байна.
мэдээллийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү
https://www.facebook.com/watch/live/?v=1846795165497585&ref=watch_permalink