ЭМЯ: 206 хүнд халдвар илэрсний 13 нь орон нутагт бүртгэгдлээ

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.

Тэрбээр "Сүүлийн 24 цагт 12.326  хүнд шинжилгээ хийснээс 206 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 5392 боллоо. Мөн хугацаанд  152 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3758 боллоо. Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлэгдэж байсан 6 хүний 4 нь эдгэрчээ.

Дотоодод халдвар авсан хүний тоо 4856 боллоо. Улаанбаатарт 191 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт өвчлөл 4474 боллоо. Дархан-Уул аймагт 7, Төв аймагт 3, Увс аймагт 2, Хөвсгөл аймагт 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр орон нутагт нийт батлагдсан хүний тоо 382 боллоо. Эрүүл мэндийн 2 ажилтан халдварт өртжээ.

Одоогоор 1419 хүн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 4
  • Хүнд 14
  • Хүндэвтэр 183
  • Хөнгөн 1218  байна.

Хэвлэлийн хурлын мэдээллийг энд дарж бүрэн эхээр үзнэ үү

https://www.facebook.com/watch/live/?v=280032713498511&ref=watch_permalink