ЭМЯ, ХӨСҮТ-өөс Коронавирус халдварын нөхцөл байдлын талаархи ээлжит мэдээллийг өгч байна. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:
-"Сүүлийн 24 цагт 10.049 хүнд шинжилгээ хийснээс 210 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 5186 боллоо. Мөн хугацаанд 129 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3606 боллоо.
Дотоодод халдвар авсан хүний тоо 4652 боллоо. Улаанбаатарт 206 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт өвчлөл 4284 боллоо. Хөвсгөл аймагт 3 тохиолдол батлагдаж, орон нутагт нийт батлагдсан хүний тоо 369 боллоо. Нэг нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зөөвөрлөгдсөн тохиолдол байна.
Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 210 тохиолдлын 185 нь ойрын хавьтал байна.
Халдварын эх уурхай нь тодорхойгүй 25 тохиолдол байна. Байршлаар нь хэлбэл,
- БЗД-ийн 5, 11, 15-р хороо
- СБД-ийн7
- БГД-ийн 4, 5, 20, 24, 25-р хороо
- ХУД-ийн 1, 11, 17, 18-р хороо
- ЧД-ийн 5, 17-р хороо
- СХД-ийн 9, 25-р хороо
Одоогоор 1407 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Маш хүнд 3
- Хүнд 15
- Хүндэвтэр 180
- Хөнгөн 1209 байна.
- https://www.facebook.com/watch/live/?v=189556496021727&ref=watch_permalink