ЭМЯ: 158 хүнээс covid-19 илэрч, нэг хүн нас барлаа

ЭМЯ, ХӨСҮТ-өөс Монгол Улс дахь Ковд-19-ийн нөхцөл байдлын талаархи ээлжит  мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМААгийн мэдээлснээр  

Өчигдөр /2021.03.17/ нийт 17044 сорьцод шинжилгээ хийхэд 158 хүнээс covid-19 илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол  4498 болжээ.  Шинээр батлагдсан 158 тохиолдлын 149 нь Улаанбаатарт, есөн тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, Хөвсгөл аймагт долоо, Төв аймагт хоёр тохиолдол тус тус бүртгэгдэж, нийт орон нутгийн өвчлөл 358 боллоо. Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 89 настай иргэн нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн байна. Талийгаач ХӨСҮТ-д 24 хоног эмчлүүлсэн. 16 хоногт нь эрчимт эмчилгээний тасагт байсан. Коронавирусийн нэн хүнд хэлбэрээр өвчилсөн. Амьсгалын дутагдал, артерын даралт, зүрх судасны архаг дутагдал, хавсарсан эмгэгтэй. Зүрх судасны дутагдлаар нас барсан.

 Сүүлийн 24 цагт 81 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 3212 болов. Эдгэрэлт 71 хувьтай байна. 

  • 21 хүний эх уурхай тодорхойгүй.

Эх уурхай тодорхойгүй тохиолдлууд

  • БЗД-ийн 5, 10, 22,
  • БГД-ийн 13, 20, 25,
  • Сүхбаатар дүүргийн 17, 18,
  • СХД-ийн 6, 8, 20, 25, 41,
  • ХУД-ийн 18 дугаар хороонд амьдардаг иргэд байна.

Нийт 1201 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 1075, хүндэвтэр 115, хүнд 8, маш хүнд 3 байна.

Эрсдэл өндөр байгаа учир халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, амны хаалтаа сайтар зүүхийг анхааруулж байна" гэлээ.