ХӨВСГӨЛД ОЧСОН ЗУРГААН ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЭЕРЭГ ГАРЧЭЭ

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр тус аймгийн Цэцэрлэг суманд бүртгэгдсэн Covid-19-ийн сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал зургаан хүний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Шинжилгээг Хөвсгөл аймагт анх удаа хийж байгаа тул хариуг баталгаажуулахаар Орхон аймгийн бүсийн оношилгооны төвд өчигдөр хүргүүлсэн байна. Хариу нь өнөөдөр гарах аж. Мөн дээрх нөхцөл байдлаас үүдэн аймгийн Мөрөн, Цэцэрлэг сумын бүх шатны сургалтын үйл ажиллагааг гуравдугаар сарын 16-18-ны өдрийн 06.00 цаг хүртэл түр хугацаанд хязгаарлах шийдвэр гаргажээ.

Түүнчлэн Хөвсгөл аймгийн шуурхай Штабын дарга М.Хуягбаатар “Зургаан хоногийн өмнө Улаанбаатар хотоос Завханы Согоотын чиглэлээр Цэцэрлэг суманд орж ирсэн хүнс тээврийн автомашины жолоочоос зургаа дахь хоногт нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан. Түүний ойрын хавьтал болох гэр бүлийн хоёр хүнээс нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад авахад хариу нь эерэг гарсан” гэх мэдээллийг өглөө.