Коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо өдөрт 100 гаруйгаар нэмэгдэх болсноор эмнэлгүүд орны хомсдол орохоор байгааг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөлөгч Б.Ууганбаяр онцоллоо.
Тэрбээр "Халдварын батлагдсан тохиолдлууд хэдийгээр ойрын хавьтлууд байгаа ч нийслэлд хэн ч хаана ч халдварт өртөж мэдэхээр эрсдэлтэй нөхцөл байдал бий болоод байна. Иймээс иргэн бүр дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмийг ягштал нь баримтлах нь зүйтэй юм.
Халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотой эмнэлгүүдийн орны асуудал тулгамдаж байна. Иймээс эрүүл мэндийн сайдын тушаалаар тодорхой зохицуулалтуудыг хийж эхлээд байна. Корорнавиусийн халдвараар өвчилсөн нийт иргэдийн 84 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа. Тиймээс хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг эмнэлэгт эмчлэхээс илүүтэй гэрээр нь эмчлэх зохицуулалт хийхээр яригдаж байна.
Гэрийн нөхцөл, тухайн өвчилсөн хүний биеийн байдал зэргийг харгалзан үзэж гэрээр нь тусгаарлан эмчилнэ. Жишээ нь, нийтийн байранд амьдардаг хүн гэрээр тусгаарлагдах санал гаргасан ч эрсдэлтэй учраас эмнэлэгт авчирна. Мөн тухайн хүн өөрийнхөө биеийг чагнаж, эрүүл мэндийн байгууллагад мэдээлж байх эсэхийг мөн харгалзан үзэх аж. Гол нь тухайн өвчилсөн иргэний сонголтыг хүндэтгэнэ" гэлээ.