Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Сүүлийн 24 цагийн дотор 122 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр батлагдсан тохиолдол 4083 болж байна. Дотоодын халдвар 3551 боллоо.
Шинээр халдварын тохиолдол:
- -Улаанбаатарт 118
- Завхан аймгийн Шилүүстэй суманд 2,
- Төв аймгийн Зуунмодод хотод 1,
- Нурсултаны онгоцоор ирсэн 1 иргэнээс халдвар илэрлээ. Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 424 болж байна. Улаанбаатар хотын өвчлөл 3203 болсон. Сүүлийн 24 цагт 30 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 3031 болов. Мөн 5 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна гэсэн юм.
Эх уурхай нь тодорхойгүй 5 хүн
- ХУД-ийн 20 дугаар хороо,
- БГД-ийн 4, 16 дугаар хороонд бүртгэгдлээ.
Нийт 973 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 900, хүндэвтэр 65, хүнд 6, маш хүнд 2 байгаа аж.
https://www.facebook.com/watch/live/?v=257302459319268&ref=watch_permalink&t=226