ХӨСҮТ: 24 цагт 103 тохиолдол батлагдсаны 11 нь эх уурхай нь тодорхойгүй байна

Мэдээллийн эхэнд Тусгаар тогтнолын ордонд халдвар гараагүй. Гагцхүү халдвартай нь батлагдсан иргэн ороод гарсан тул ариутгал, халдваргүйтгэл хийсэн хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Европын 8 улсад Астразенека вакциныг хэрэглэхээ түр хойшлуулсан байна. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг сайтар судалсны дараа танилцуулна гэв.

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.

Тэрбээр "Сүүлийн 24 цагт 19.341 хүнд шинжилгээ хийснээс 103 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 3664 боллоо. Истанбул-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 1 иргэнээс халдвар илэрсэн. Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 422 боллоо.

Дотоодод халдвар авсан хүний тоо 3134 боллоо. Улаанбаатарт 02 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт өвчлөл 2789 боллоо.

Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 103 тохиолдлын 90 нь ойрын хавьтал байна. 90 хүний 84 нь эхний шинжилгээгээр, 7 хүнд нь давтан шинжилгээгээр халдвар батлагджээ. 

Халдварын эх уурхай нь тодорхойгүй 11 тохиолдол байна. Байршлаар нь хэлбэл,

  • БЗД-ийн 6, 14, 25, 26-р хороо
  • ЧД-ийн 6
  • СХД-ийн 5
  • СБД-ийн 1, 10, 15

Сүүлийн 24 цагт 60 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2907 боллоо.

Одоогоор 740 хүн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 2
  • Хүнд 5
  • Хүндэвтэр 41
  • Хөнгөн 692  байна.

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/1158674194594434