Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн танилцууллаа.
Тэрбээр "Сүүлийн 24 цагт 6464 хүнд шинжилгээ хийснээс 36 хүнд халдвар илэрлээ.Нийт батлагдсан тохиолдлын тоо 3372 боллоо.
Дотоодод халдвар авсан хүний тоо 2847 боллоо. Сүүлийн 24 цагт 177 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт 2765 буюу 82 хувь нь эмчлэгдээд байна.
33 тохиолдлын 3 нь Төв аймагт үлдсэн нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна. 26 хүнд нь анхны шинжилгээгээр, 8 хүнд нь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. 2 тохиолдлын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Батлагдсан тохиолдлыг дүүргээр нь хэлбэл
- Чингэлтэй дүүрэгт 2
- Сүхбаатарт дүүрэгт 1
- Сонгинохайрхан дүүрэгт 9
- Баянгол дүүрэгт 3
- Хан-Уул дүүрэгт 10
- Баянзүрх дүүрэгт 8 тохиолдол бүртгэгджээ.
Одоогоор 591 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Маш хүнд 3
- Хүнд 3
- Хүндэвтэр 54
- Хөнгөн 531 байна.
- https://www.facebook.com/watch/live/?v=901611183936542&ref=watch_permalink