Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд коронавирус халдварын нийт 3153 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 13.206 хүнд шинжилгээ хийснээс 77 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр Улаанбаатар хотод нийт 2306 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт нийслэлд бүртгэгдсэн тохиолдлыг дүүргээр нь харуулбал
- Баянзүрх дүүрэгт 10
- Сүхбаатар дүүрэгт 5
- Сонгинохайрхан дүүрэгт 7
- Хан-Уул дүүрэгт 8
- Чингэлтэй дүүрэгт 3
- Баянгол дүүрэгт 11
77 тохиолдлын 61 нь анхны шинжилгээгээр илэрсэн бол 11 хүн нь давтан шинжилгээгээр буюу хавьтлуудаас илэрчээ. Харин 5 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Нэг шинэ голомт бүртгэгджээ.
Нийт халдвараар өвчилсөн 2442 хүн эдгэрлээ. Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Гурван эмнэлэгт нийт 696 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Маш хүнд 3
- Хүнд 5
- Хүндэвтэр 62
- Хөнгөн 626 байна.