ХӨСҮТ: 48 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдол 3000 боллоо

ЭМЯ, ХӨСҮТ-өөс Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдал болон дархлаажуулалтын явцын ээлжит мэдээллээ өлөө.  
Албаныхны мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд 13108 шинжилгээ хийснээс 48 хүний сорьцонд коронавирус илэрчээ. Ингэснээр Монгол Улс дахь “COVID-19”-ийн халдварын нийт батлагдсан тохиолдол 2021 оны гуравдугаар сарын 1-ны 09:00 цагийн байдлаар 3000 боллоо. Үүнээс дотоодод бүртгэгдсэн халдвар 2481 байна.

Шинээр илэрсэн халдварын голомтуудын хувьд 43 нь өмнө нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлууд буюу хяналтад авсан голомтуудаас илэрсэн бол 2 тохиолдол “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний ойрын хавьтал, харин үлдсэн 3 тохиолдлын голомтын эх уурхайг олохоор ажиллаж байгаа аж.

Шинэ тохиолдол нь бүгд Улаанбаатар хотоос илэрсэн, аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй байна.  

Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолуудын байршил:

  • Баянгол дүүрэгт-7,
  • Баянзүрх дүүрэгт – 16,
  • Хан-Уул дүүрэгт – 11,
  •  Сонгинохайрхан дүүрэгт – 9,
  • Сүхбаатар дүүрэгт – 5 тохиолдолд тус тус нэмж бүртгэгдсэн байна.

Халдвар авсан нийт өвчтөнүүдийн 76.7 хувь буюу 2330 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Сүүлийн 24 цагт 31 хүн эмчлэгдэж, гарлаа. Улсын хэмжээнд 655 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хөнгөн 574, хүнд 9, маш хүнд нэг өвчтөн байна.

https://www.facebook.com/watch/live/?v=2893524017603130&ref=notif¬if_id=1614653875685196¬if_t=live_video