Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд коронавирус халдварын нийт 2952 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 11.905 хүнд шинжилгээ хийснээс 45 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр Улаанбаатар хотод нийт 2207 тохиолдол батлагдлаа.
Нийт халдварар өвчилсөн 2299 хүн эдгэрлээ. Сүүлийн 24 цагт 50 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Гурван эмнэлэгт нийт 638 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Маш хүнд 1
- Хүнд 9
- Хүндэвтэр 70
- Хөнгөн 543 байна.
Дотоодын халдварын 40 тохиолдлоос 20 нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний хүрээнд батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрлээ. 14 нь өмнөх голомтуудын хавтьтлууд байсан бол 6 нь шинээр илэрсэн бөгөөд халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна" гэлээ.
https://www.facebook.com/watch/live/?v=263472011818350&ref=watch_permalink&t=3