ХӨСҮТ: 30 шинэ тохиолдол илэрсний 16 нь

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

-Улаанбаатар хотод covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 1989 боллоо. Сүүлийн 24 цагт халдварын 30 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 16 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн хүмүүсийн ойрын хавьтлаас илэрсэн. Өөр газарт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Өнгөрсөн хоногт 53 хүн эдгэж гэртээ гарсан. Батлагдсан тохиолдлуудын нийт 76 хувь нь эдгээд байна. Нэг хүний биеийн байдал маш хүнд байна. Халдварын балархай хэлбэрээр өвдсөн хүмүүс байх эрсдэлтэй тул шинэ голомт болох нөхцөл байдал бүрэлдэж байна. Иймд иргэд амны хаалтаа зүүж, гэр орондоо эрүүл ахуйн дэглэмийг чанд сахихыг хүсье. "гэсэн юм.  

https://www.facebook.com/watch/live/?v=528495981496361&ref=watch_permalink&t=0