ХӨСҮТ: 49 хүн коронавирусийн халдвар авч 1 хүн нас барлаа

"Нэг хаалга-нэг шинжилгээ" явцын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр "2021.02.17-нд ХӨСҮТ, НЭМҮТ болон орон нутаг, дүүргүүдийн салбар лабораторид 40.217 хүнд  шинжилгээ хийснээс 49  хүнд халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын ойрын болон давтан шинжилгээнээс 39 хүнд халдвар илэрлээ.

Мөн "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 10 тохиолдол батлагдлаа. Энэ арга хэмжээний хүрээнд нийт 37 хүнийг илрүүллээ. Үүнд

  • БГД-ийн 3, 12, 25 хороо
  • БЗД-ийн 26,
  • СБД-ийн 18
  • СХД-ийн 7, 39, 6, 18, 38
  • ХУД-ийн 2, 4 хороо
  • ЧД-ийн 2, 6, 12 хороонд халдвар бүртгэгдлээ.

Улаанбаатар хотод коронавирус халдварын батлагдсан тохиолдол 1654 боллоо. Сүүлийн 24 цагт аймгуудад халдвар бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод 1980 хүн өвчилсөн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 25  хүн эмчлэгдэж эдгэрч гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2493 боллоо. Үүнээс 1802 хүн эдгэрлээ.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 678 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 1
  • Хүнд 7
  • Хүндэвтэр 86
  • Хөнгөн 584 хүн байна.

ХӨСҮТ-д коронавирусийн халдвараар эмчлэгдэж байсан нэг хүн нас баржээ. Тэрээр 2021.02.14-нд онош батлагдаж ХӨСҮТ-д хүргэгдсэн байна. Биеийн байдал нэн хүнд байсан бөгөөд өчигдөр нас баржээ.

Хавсарсан хавдартай, хавдрын хорлого, тураал, олон эрхтний үйл ажиллагааны алдагдлаар нас барсан талаар ХӨСҮТ-ийн Танадалт  судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдэгдлээ. Коронавирусийн халдвар хүндэвтэр оноштой байжээ.

Монгол Улсын хувьд коронавирусийн халдварт өртөж нас барсан тохиолдол 4 байсан билээ.

https://www.facebook.com/watch/live/?v=2806100349624812&ref=watch_permalink