“ӨРГӨӨ” АМАРЖИХ ГАЗРЫН ДАРГА Г.БАЯСГАЛАНГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Хоёрдугаар сарын 12-14-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж нярай эндсэн харамсалтай хэрэг гараад байна. 

Тэгвэл Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж энэ талаар тайлбар өглөө. Тэрбээр “Өргөө” амаржих газарт удаа дараа эх хүүхдийн амь, нас эрүүл мэндтэй холбоотой ноцтой алдаа гарлаа. Тиймээс амаржих газарт гарсан алдаа дутагдлыг засаж залруулах, цаашид алдаа гаргахгүй ажиллах үүднээс удирдлагын шинэ менежмент хийхээр боллоо. Нэг ёсондоо “Өргөө” амаржих газрын захирал Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлж байна. Эхний ээлжинд захирлыг нь солиод дараагийн дарга томилогдох хүртэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас менежментийн баг ажиллана” гэлээ.