Эрүүл мэндийн яамнаас яг одоо Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА: Хоёрдугаар сарын 14-ны өдөр нийтдээ 33219 шинжилгээ хийхэд 32 хүнээс covid-19 илэрлээ. 32 хүний 6 хүн нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ээс илэрсэн бол бусад нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал байлаа. Мөн 29 хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Нийт 2383 хүн халдвар авснаас 1711 буюу 71,8 хувь нь эдгэрсэн гэсэн юм.
Мөн одоогоор идэвхитэй байгаа голомтууд нь
- 116-р сургуулийн 14 тохиолдол,
- Монгол шир ХК-ээс 135 тохиолдол,
- Амгалан амаржих газраас 69 халдвар,
- Наркологийн эмнэлэгтэй холбоотой Цахиур Төмөр эмийн сангаас 69 тохиолдол,
- CGS эмнэлгээс 18 тохиолдол тус тус идэвхитэй голомтуудаас илрээд байна.
Түүнчлэн Элизабет хотхон, гутлын цех, Микс Пицца зэрэг голомтууд ерөнхийдөө хяналтанд орж байна гэсэн юм.
https://www.facebook.com/mongolulsiinzasgiingazar/videos/830843000979395